Дэгү Католик Их Сургууль


Дэгү Католик Их Сургуулийн товч танилцуулга

100 жилийн түүхэн замналтай Католик Их Сургууль нь 1914 онд Дэгү хотод байгуулагдаж байжээ. Анхлан нийгмийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилго тавьж байсан бол өнөө үед үндсэн 3 хотхонд 14 коллеж , 94 мэргэжлийн тэнхим, 22 судалгааны хүрээлэн, 10 судалгааны газрыг хамарсан үндэсний шилдэг их сургуулийн нэг болжээ.

2015 оны байдлаар 1,398 профессор багш, 395 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 13,245 бакалаврын оюутан, 1355 ахисан түвшиний (магистр, доктор) оюутнууд суралцаж байна.

Дэгү Католик Их Сургуулийн нэр шашны холбогдолтой боловч шашин болон шинжлэх ухааныг зааглаж өгсөн байдаг.

 

Гадаад харилцаа, солонгос хэлний сургалтын төв

Дэгү Католик Их Сургууль нь гадаадын 203 их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Гадаадын оюутнуудад зориулж хос хөтөлбөр, солилцооны оюутан, дадлагын оюутан зэрэг олон төрлийн глобал хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Мөн тус сургууль дэлхийн бүс нутгийн судлалаар алдартай бөгөөд БНСУ-д ганцхан байдаг Өмнөд Америк судлалаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд тэргүүлэгч үүргийг гүйцэтгэсээр байна.

Өнөөгийн байдлаар 30 орчим улсын 560 оюутнууд Дэгү Католик Их Сургуульд суралцаж байна. Тэдэнд зориулж Гадаад хэлний сургуулийн Солонгос хэлний тэнхимээс жилд 4 удаа солонгос хэлний бүх шатны сургалтыг явуулж, дараах шатны сургуульд орох бэлтгэлийг хангадаг.

 

Дотуур байр, хотхон

Дэгү Католик Их Сургуулийн 3 хотхон нийт 1,099,295 гаруй талбай эзлэдэг. Хюсон оюутны хотхон, Жастин оюутны хотхон болон Лука оюутны  хотхонд нийт 3800 орчим оюутан дотуур байранд амьдардаг. Байнгын үйл ажиллагаа явуулж буй сургууль, коллеж, судалгааны хүрээлэн, дадлагын газар болон дотуур байр зэрэг 78 барилга байгууламжтай.

 

Сургуулиас гаргасан эмхэтгэл