Кореа Технологи Боловсролын Их Сургууль


 

Кореа Технологи, Боловсролын Их Сургуулийн товч танилцуулга

Кореа Технологи, Боловсролын Их Сургууль нь 1991онд БНСУ-ын Хөдөлмөрийн яамны 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар Чүннам аймгийн Чон-Ан хотод байгуулагдсан онцгой эрх бүхий их сургууль юм.

Солонгосын Боловсролын яамны шалгаруулалтаар техник инженерийн чиглэлээр шилдэг 10 их сургуулийн тоонд зүй ёсоор ордог. Мөн Солонгосын дөрвөн жилийн сургалттай их дээд сургуулиудаас хамгийн өндөр буюу 85,9 хувьтайгаар төгсөгчидөө ажлын байраар хангадаг их сургууль бөгөөд оюутан өөрийн мэргэжлийнхээ дагуу ажилд орсон байдлаар нь авч үзвэл 89.1 хувийн үзүүлэлттэй байдаг байна. Кореа Технологи, Боловсролын Их Сургуулийн сургалтын гол онцлог нь онолын судалгаа ба дадлагын сургалтыг 50:50 харьцаатай зааж, 80 гаруй орчин үеийн лабораторийг 24 цаг оюутнуудад нээлттэй байлгадаг.

Сургуульд элсэн орсон эхний жилээс эхлээд БНСУ-ын шилдэг компаниудад дадлага хийлгэх боломжийг олгосноор төгсөгчид өөрсдийн ирээдүйн ажил мэргэжлийн талаар зөв шийдвэр гаргахаас гадна цаашдын мэргэжлийн өрсөлдөх чадварыг эзэмшдэг. Нийт 300 багш, 4560 бакалаврын оюутан, 286 магистр, докторын оюутантай.

Кореа Технологи, Боловсролын Их Сургуулийн философи бол судалгааны бодит үр дүнд суурилсан итгэл үнэмшилийг эрэх явдал юм.

 

Солонгос хэлний төв

Кореа Технологи, Боловсролын Их Сургууль нь гадаад оюутан, Солонгос улсад түр амьдардаг гадаад иргэд, гадаадад оршин суудаг солонгос иргэддээ зориулсан солонгос хэлний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь БНСУ-ын хэл, соёлыг суралцах, дэмжих, түүнчлэн олон улсын оюутнууд БНСУ-д амьдралд дасан зохицох нь туслах явдал юм. Уг хөтөлбөрөөр БНСУ-д мэргэшсэн инженерийн боловсролын ажилтан, удирдагч, инженерийн сургуульд элсэн орох төлөвлөгөөтэй оюутнуудын практик хэрэгцээнд тохирсон хэлний хөтөлбөрийг санал болгож байна. Эцэст нь хэлэхэд, манай Солонгос хэлний хөтөлбөр нь харьцангуй бага зардлаар өндөр чанартай боловсрол, туршлагыг олж авах боломжийг санал болгож байна.

 

Оюутны хотхон, дотуур байр

Нийт дөрвөн хотхонтой, оюутны суралцаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн дотуур байртай.  Сургуулийн дотуур байр нь гадаад болон дотоодын оюутнуудад зориулсан олон нийтийн гал тогооны өрөөтэй. Сургуулийн эргэн тойронд байрлах зоогийн газар нь Хятад, Япон, барууны маягийн зоогийн газар, түүнчлэн солонгос зоогийн газрууд элбэг байдаг. Гэвч оюутан таньд дотуур байрны хоол эрүүл хүнс мөн гэж зөвлөж байна.