Хэлний бэлтгэл


"ДӨТ ЗАМ" / "PATHWAY" ХӨТӨЛБӨР

“World Edupia Pathway” ХХК нь Монголд маш бага зардлаар солонгос хэлний бэлтгэлд суралцсанаар БНСУ-д сургалт, төгсөлтийн дараах ажил олголтоороо шилдэг 10-т багтах Их сургуулиудад хүссэн мэргэжлээрээ шууд элсэн суралцах боломжийг олгож байна. Бид хамтын гэрээтэй ажилладаг БНСУ-ын их сургуулиудтай “Дөт зам”/ “Pathway” хөтөлбөр хэрэгжүүлж байгааг таньд дуулгахад таатай байна.

Бид боловсролыг эрхэмлэгч харилцагч таны

цаг хугацаа хөрөнгийг хэмнэх “Дөт зам” байх болно.

Бид худал урамшуулал, хуурамч зараас ангид байж дэлхийд танигдсан

                   шилдэг их сургуулиудтай холбогч байх болно.

“Дөт зам”/“Pathway” хөтөлбөр ямар боломжийг олгох вэ?

  • Дэлхийд боловсролын түвшинөөрөө эхний 10-т багтдаг БНСУ-ын нэр хүндтэй Их сургуулиудад суралцах боломжийг бид таньд олгож байна.
  • Төрөл бүрийн төлбөрийн хөнгөлөлтийг эдлэх тул хямд зардлаар, дэлхийн хэмжээний боловсролыг олж авах боломж таньд байна.
  • Зөвхөн ЕБС-ийг төгссөн байх болзлоор БНСУ-ын нэр хүндтэй Их сургуулиудад элсэн суралцах боломжтой байгаа нь Монголдоо Их сургуульд элсэн суралцсантай адил цаг хугацаа, материал бүрдүүлэлт шаардагдах юм.
  • Зөвхөн “World Edupia Pathway” ХХК-д олгогдсон эрхийн дагуу Монголдоо манай компаниас зарлаж буй хэлний курсэд суралцсанаар бидэнтэй хамтран ажилладаг нэр хүнд бүхий Их сургуулиудад шууд элсэн суралцах давуу эрхийг “Дөт зам”/“Pathway” хөтөлбөрөөрөө бид таньд олгож байна.

“Дөт зам”/“Pathway” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

  • Бид БНСУ-ын шилдэг Их сургуулиудад элсэн суралцах хамгийн дөт замыг таньд нээж  өгч байгаадаа таатай байна. Энэ бол зөвхөн “World Edupia Pathway” ХХК болон Их сургуулиудын хооронд хийсэн гэрээгээр хүчин төгөлдөржинө.
  • БНСУ-д суралцагч нь тухайн сургуулийн хэлний сургалтанд бүтэн жил сурч байж дараах шатны сургалтандаа дэвшин суралцах эрх нээгддэг бол “Дөт зам”/“Pathway” хөтөлбөрт хамрагдсанаар Монголдоо маш хямд зардлаар 3 сарын түргэвчилсэн хэлний сургалтанд суралцаж элсэхийг хүссэн хамтын гэрээтэй сургуулийн зөвшөөрлийн дагуу өдрийн ангид шууд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах эрх нээгдэнэ.
  • Солонгос хэлний түргэвчилсэн сургалтын ангид суралцагчийн хэлний түвшинг бататгаснаар бидэнтэй хамтран ажилладаг боловч “Дөт зам”/“Pathway” хөтөлбөрт хамрагдаагүй Их сургуулиудад хүлээн зөвшөөрч хэлний бэлтгэл ангийн цагтай дүйцүүлэн тооцох боломжтой.
  • Солонгос хэлний түргэвчилсэн сургалтын хөтөлбөрт БНСУ-ын шилдэг Их сургуулиудад хэрэгжүүлж буй онлайн/оффлайн хичээлүүдийг онцгой эрхтэйгээр ашиглах болно.

Таньд олгодох давуу талууд

  • БНСУ-ын аль ч Их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцахад /1 жил/ дунджаар 12-15 сая төгрөг зарцуулах бол “Дөт зам”/“Pathway” хөтөлбөрт хамрагдсанаар ердөө 1.5 сая төгрөгөөр хэлний бэлтгэлийг Монголдоо суралцах боломжтой боллоо.
  • Бидний хамтран ажилладаг Их сургуульд элсэн суралцахад сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэгт хамруулахаас гадна, Солонгос хэлний ТОПИК шалгалтанд өндөр амжилт үзүүлсэн суралцагчид 80-100% хүртэл тэтгэлэг олгогдоно.
  • Солонгос хэлний түргэвчилсэн ангийн элсэлт бүрд онцгой нэг суралцагчийг сонгон шалгаруулж онгоны тийзээр урамшуулах болно.
  •  “World Edupia Pathway” ХХК-ын мэргэшсэн зөвлөгчид таньд хүссэн мэргэжлээрээ аль сургуульд суралцах нь илүү боломж дагуулахыг зөвлөх болно.

 

Та манай компанид хандаарай!