Чүнбүг Үндэсний Их Сургууль


 

Чүнбүг Үндэсний Их Сургуулийн товч танилцуулга

БНСУ-ын гол цөм боловсон хүчин бэлтгэгч Чүнбүг Үндэсний Их Сургууль нь 1951 онд Чүнбүг мужид Хөдөө Аж Ахуйн Коллеж нэртэйгээр анх байгуулагдсан ба 2011 онд 60 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

1977 оны 12 дугаар сарын 31-ны өдөр улсын мэдлийн Чүнбүг Үндэсний Их Сургууль болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан бөгөөд богино хугацаанд асар хурдацтай хөгжиж өдгөө БНСУ-ын хэмжээнд тэргүүлэх зэргийн их сургуулиудын нэг хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн.

2012 оны байдлаар тус сургууль 13 бүрэлдэхүүн сургууль, 8 ахисан түвшний (магистр, доктор) сургууль, 35 судалгааны хүрээлэн, 39 нэмэлт төвүүд, 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Гадаад харилцаа, солонгос хэлний сургалтын төв

Чүнбүг Үндэсний Их Сургуулийн Гадаад харилцаа, солонгос хэлний сургалтын төвийн эрхэм зорилго бол нэгдсэн нэг хөтөлбөрийн дагуу нийт суралцагч нартаа нэгэн зэрэг Солонгос хэлний сонсох, ярих, бичих болон унших чадварыг эзэмшүүлж хөтөлбөрийн хугацаагаа дуусгаад их сургуулийн бакалавр, магистр ба докторын сургалтуудад амжилттай дэвшин суралцах боломжийг нээж өгөх юм.

Одоогийн байдлаар Монгол, БНХАУ, Япон, Вьетнам, Испани, узбекстан зэрэг олон орны нийт 330  гаруй оюутнууд суралцаж байгаа ба өнөөг хүртэл 2600 гаруй гадаад оюутнууд суралцан төгсөж, ахисан шатны сургалтанд амжилттай дэвшин суралцсан байна.

 

Дотуур байр

Их сургуулийн хотхон нь 991,735.54м2 гаруй талбай эзлэн орших БНСУ-ын хэмжээнд хамгийн үзэсгэлэнтэй ногоон их сургуулийн хотхон бөгөөд улсын их сургуулиуд дундаа хамгийн анх хувийн хөрөнгө оруулалтаар зочид буудлыг зураг төслөөр баригдсан дотуур байрыг ашиглалтанд оруулж, оюутнууддаа илүү тав тухтай орчинд амжилттай суралцах боломжоор хангаж байна.

  • Нийт дотуур байранд байрлаж байгаа оюутны тоо: 4,132 оюутан

Үүнээс:           Төв дотуур байр 950 оюутан

Гадаад оюутны дотуур байр 170 оюутан

BTL дотуур байр 1612 оюутан

Шинэ BTL дотуур байр 1400 оюутан

  • Өрөөний багтаамж: 1 өрөөнд 2 оюутан (өрөөн бүр ариун цэврийн өрөө, угаалтуур, шүршүүр, агааржуулагч, дотуур утас, интернэттэй)
  • Бусад үйлчилгээ: Номын сан болон уншлагын танхим, мэдээлэл хайлтын өрөө, хүнсний дэлгүүр, бялдаржуулах төв, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, хувцас угаалгын газар багтана.

 

Сургуулиас гаргасан эмхэтгэл