Бидний тухай


“World Edupia Pathway” ХХК-ий танилцуулга

Анх “World Edupia” групп нь 1995 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Канад, АНУ, БНСУ, Филиппин, Вьетнам улсуудын хооронд оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ.

Монгол улсын Ерөнхий боловсролын сургууль болон Их сургуулиудтай 2015 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр ЕБС-ийн төгсөгчид болон оюутан залуучуудыг БНСУ-ын шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшихэд туслах зорилгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Бидний үйл ажиллагааны цөм нь Дөт зам (Pathway) хөтөлбөр бөгөөд БНСУ-ын шилдэг их сургуулиудын хэлний бэлтгэл ангийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж, амжилттай төгсөгчдийг дараах шатны (бакалавр, магистр, доктор) сургалтанд тус улсад шууд элсэн суралцуулах явдал юм.

 

Эрхэм зорилго

Бид мэргэшсэн баг хамт олныг бүрдүүлж, боловсролыг эрхэмлэгч харилцагч таны цаг хугацаа, хөрөнгийг хэмнэх дөт зам нь байх болно.

 

Боловсон хүчин

БНСУ-ын их сургуулиудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан баг хамт олон, “World Edupia” группын зөвлөх, “World Edupia Pathway” ХХК-ийн тус улсын их сургуулиудад суралцаж төгссөн баг хамт олон таньд үйлчлэх болно.

 

Цаашдын зорилго

  • Үйл ажиллагааны цөм хөтөлбөр болох Дөт зам (Pathway) программыг амжилттай хэрэгжүүлж, төгөлдөржүүлэх;
  • БНСУ-ын хамтран ажиллах их сургуулиудын чанар, тоог өсгөн нэмэгдүүлэх;
  • Дэлхийн жишиг боловсролыг олгогч АНУ, Канад зэрэг өндөр хөгжилтэй улсын их сургуулиудтай хамтран ажиллах.