АПОСТИЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

БНСУ-ын Их Дээд Сургуульд суралцахад ерөнхий боловсролын гэрчилгээ, дипломын баталгаажуулалт буюу Апостиль шаардлагатай байдаг.
Монгол Улс “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д 2008 оны 12 дугаар сард нэгдэн орсон. Энэ дагуу Гадаад Харилцааны яам 2010 оны 11 дүгээр сараас Монгол Улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичигт апостиль гэрчилгээ олгож байна. Албан ёсны баримт бичгийг апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн ямар нэг дахин баталгаажуулалт /консулын баталгаажуулалт гэх мэт/ шаардахгүйгээр тухайн баримт бичиг конвенцийн гишүүн 100 шахам оронд хүчин төгөлдөр үйлчлэх юм. Апостиль гэрчилгээ авахдаа тухайн баримт бичгийн хуулбарыг орчуулгын хамт нотариатаар баталгаажуулж өгнө. Гэрчилгээ ажлын 5 хоногийн дотор гарна. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “апостиль гэрчилгээний хураамж 20 000 төгрөг байна”гэж заасан. /Төрийн банкин дахь Улсын төсөвийн данс 1021 0000 1715 Апостиль гэрчилгээний хураамж /