БНСУ-ЫН МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Уламжлал болгон зохион байгуулдаг БНСУ-ын их дээд сургуулийн магистр докторын тэтгэлэгт хөтөлбөр дахин шинээр зарлагдлаа. 

Та их дээд сургуулиа амжилттай төгссөн, цаашид гадаадад тэр дундаа БНСУ-д тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй бол манайхаас зарлаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд заавал оролцоорой.

МУИС, ХААИС, ШУТИС, MУБИС-ийн төгсөгч (төгсөөд 3 жилийн дотор) оюутнууд магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгч сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой.

Материалыг 2017 оны 9 сарын 5-ныг хүртэл Ворлд Эдюупиа компаний байранд хүлээн авч, тухайн оюутны материал мэдүүлж буй сургуулийн Гадаад харилцааны албанд явуулах бөгөөд тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалтыг хийж үр дүнг зарлана. Сонгогдсон нэр дэвшигч нь ШУТИС-ийн Гадаад Хэлний Институтийн Солонгос хэлний сургалтанд 200 цаг суралцаж, 12 сараас БНСУ-ын сонгосон сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаж төгсөөд 2018 оны 3 сард тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн ангидаа суралцана.
---------------------------------------------------------------------------
# Тэтгэлэгт хөтөлбөр олгох сургуулиуд:

Улсын нэр хүнд бүхий сургуулиуд:

  • Чүнбүг Үндэсний Их Сургууль (Чонжү хот)
  • Гунжү Үндэсний Их Сургууль (Гунжү хот, Чонан хот)
  • Кёнсан Үндэсний Их Сургууль(Жинжү хот)

Хувийн нэр хүнд бүхий сургуулиуд

  • Ханьяан их сургууль (Сөүл хот)
  • Кёнхи Их сургууль (Сөүл хот)
  • Жусон их сургууль (Гуанжу хот)
  • Дэгү Католик их сургууль (Дэгү хот)
  • Чонжү их сургууль (Чонжү хот)

---------------------------------------------------------------------------
#Тэтгэлэгт_хөтөлбөрт_хамрагдах_мэргэжлийн_чиглэлүүд:
- Байгалийн шинжлэх ухаан

- Инженер, технологи

- Хөдөө аж ахуй

- Нийгмийн шинжлэх ухаан

- Эдийн засаг

---------------------------------------------------------------------------
#Тэтгэлэгийн_хэмжээ: 100 хүртэлх хувийн тэтгэлэг

---------------------------------------------------------------------------

#Тавигдах_шаардлага:
1. Голч оноо 3.2-оос дээш
2. МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-ийн төгсөгч, эсвэл энэ жил төгсөх оюутан байх
3. Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргана

БНСУ-ын Их Сургуулийн магистр, докторын сургалтанд тэтгэлэгтэйгээр хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид дараах материал бүрдүүлж өгнө үү.
---------------------------------------------------------------------------
#Бүрдүүлэх_материал (англи хэлээр):
1. Сургуулийн анкет бөглөх
2. Өөрийн танилцуулга (CV)
3. Дүнгийн хуудас
4. Сургуулийн тодорхойлолт
5. Суралцах төлөвлөгөө (Study plan)
6. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)