Ханьян Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

ШУТИС, МУИС-ийн төгсөгч таныг БНСУ-ын шилдэг сургуулийн нэг болох Ханъяан Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр (магистр+доктор болон доктор) урьж байна.

Анхан болон хоёр дахь шатны шалгуурыг World Edupia Pathway компани Монголд зохион байгуулах бөгөөд шалгарсан оюутан бусад асуудлаа (урилга хүлээн авах, визний материал бүрдүүлэлт гэх мэт) өөрийн төгссөн сургуультайгаа (ШУТИС, МУИС) хамтран шийднэ. Хэрэв хүсвэл  World Edupia Pathway компаниас төлбөрт үйлчилгээ авах боломжтой.

Тэтгэлэг: сургуулиас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдэж өгнө.

Шалгуур үзүүлэлт: : IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018 оны 3 сарын 14 өдөр

Анкет, тэтгэлэг, мэргэжлийн чиглэлтэй холбоотой материалыг хавсаргав.

Анкет

Тэтгэлэгт хөтөлбөр

Мэргэжлүүд

Та бүхэнд амжилт хүсье.